МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Татварын шинэчлэл хийх нэн шаардлагатай байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.10.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Татварын шинэчлэл хийх нэн шаардлагатай байна

УИХ-ы чуулган Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлийн хүрээнд хуралдаж байна. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ удаа хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл Хүрэлбаатар сайдыг ажлаа авхаас өмнө өргөн баригдсан. 2017 онд 2,7 их наяд төгрөгийн алдагдалтай 2019 онд 2,1 их наяд алдагдалтай төсөвтэй явах юм байна л даа. Ер нь гэгээтэй харагдахгүй байна. Төсвийн алдагдал нь өр юм. Энэ төсөөлөл маань ОУВС тай хийсэн төсөөлөл юмуу бодит юмуу ? Яг энэ байдлаар явах хэрэг үү таны бодол ямар байна вэ ?

Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляци хурдтай яваад байна. Инфляци их байна гэсэн төсөөлөлтэй байна. Нэгэнт мэдэгдэлд орлогын асуудалыг ярихгүй бол болохгүй. Баялагын менежмент яг энэ байдлаар явах юм уу? Төр өөрийн өмч газрын баялагаас зугтаад байгаа загвар зөв үү? Хувийн хэвшил рүү барьж гүйгээд байгаа нь хэр зөв хэрэг вэ? Хоёрт Татварын шинэчлэл хийх нэн шаардлагатай байна. Гуравт төрийн байгууллагын ашигт ажиллагааны асуудлыг цэгцлэх хэрэгтэй, хувьчлал шинэчлэл гэх мэт зүйлс хийгдэхгүй ирсээр байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 гэж тооцож байгаа. Энэ мэдээж болгоомжтой тооцоолол, ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тээвэрлэлт, экспорт буурсан. Энэ нь хэдийгээр өндөр үнэтэй байсан ч хязгаарлалт тавьсан. Ер нь өндрөөр бус болгоомжтой төсөөлөл хийсэн гэдгийг хэлэх нь зөв юм. Татварын шинэчлэлийн асуудлын хувьд дэмжиж байгаа, туршлагатай хүний хувьд хамтран ажиллана гэж бодож байна. Хувьчлал, шинэчлэлийн хувьд хийнэ. Эхний ажлуудаа бичиг цаасны байдлаар явагдаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ