МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Анхны хэлэлцүүлгийг хийв
2017.10.26
Эдийн засаг, Худалдаа

Анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.26) хуралдаан 14 цаг 34 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан есөн зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд 7,218.0 гэснийг 7,231.4 гэж, 2019 онд ДНБ-д эзлэх хувь 24.1 гэснийг 24.2 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2017 онд 9,248.6 гэснийг 9,154.5 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.4 гэж, 2018 онд 9,828.8 гэснийг 9,623.9 гэж ДНБ-д эзлэх хувь 32.4 гэснийг 31.7 гэж, 2019 онд ДНБ-д эзлэх хувь 30.3 гэснийг 30.4 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2017 онд -2,711.5 гэснийг -2,617.4 гэж, ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.5 гэж, 2018 онд -2,610.8 гэснийг -2,392.5 гэж,  ДНБ-д эзлэх хувь -8.6 гэснийг -7.9 гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ (тэрбум төгрөг) 2017 онд 1,887.8 гэснийг 1,813.5 гэж, ДНБ-д эзлэх хувь 6.9 гэснийг 6.6 гэж, 2018 онд 2,102.3 гэснийг 1,997.6 гэж, ДНБ-д эзлэх хувь 6.9 гэснийг 6.6 гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх Дотоодын нийт бүтээгдэхүүний  (ДНБ) бодит өсөлтийн хэмжээ (хувь) 2018 онд 4.0 гэснийг 4.2 гэж, 2019 онд 6.6 гэснийг 6.0 гэж өөрчлөх, Засгийн газрын өрийн нийт хэмжээөнөөгийн үнэ цэнээр (тэрбум төгрөг) 2018 онд 24,272.8 гэснийг 24,309.6 гэж, 2019 онд 25,556.3 гэснийг 25,428.8 гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ