Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар
2017.11.01
Эдийн засаг, Худалдаа

Нүүрсний үнийн өсөлт ажиглагдсан ч экспорт буурсан

-Монголын эдийн засгийг боомилох Хятадын бодлого буюу нүүрсний хориг-

БНХАУ Монголын эдийн засгийг боомилох бодлого барьж буйг шинжээчид онцолж байна. Тэр нь тус улсаас манай улсын нүүрсний экспортод тавьсан  хориг юм.

Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүн таатай байгаа нөхцөлд БНХАУ импортоо хумисан нь цаанаа давхар улстөрийн шалтгаан агуулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наадмаас хойшоо хилээр гарах нүүрсний хэмжээ автомашины тоо 3-4 дахин буурсан. Уг нь өдөртөө 2000 мянган машин гардаг байсан бол 500 хан машин гарч байна.  Хэдийгээр үнийн өндөр өсөлт байгаа ч нөхөх боломжгүй болсон байгаа.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар:  Салбарын сайдын хувьд шаардлагатай тохиолдолд  Тавантолгойн олборлолт явуулж байгаа компаниудтай уулзаж шийдлүүдийг гаргана гэж бодож байна. Тээвэрлэлтийн нөхцөл байдал, ажиллаж буй нөхцлийг бодитоор үзэж эцсийн шийдвэрийг гаргана.

ШИНЭ МЭДЭЭ