УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2017.11.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Нийслэлрүү чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх үү?

2017 оны 11 дүгээр сарын 2 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн үнэлгээ өгдөг байгууллагууд тайлан гаргаж, илтгэлүүдийг тавьсан байна. Эдгээр илтгэлүүд дээр үндэслэх юм бол Монгол улсын эдийн засаг дээрдэж байна, барилгаас бусад салбарын үйлдвэрлэл идэвхжиж байна, хөдөлмөрийн зах зээл сэргэж  байна, гадаад орчин хүлээлтээс сайжирсан, ажил эрхлэлт бүх салбарын түвшинд өсөлт нэмэгдсэн, төгрөгийн үнэ цэнэ нэмэгдсэн гэх мэт үнэлэлтүүдийг өгсөн байна үүнд бол их хурал, засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр нөлөөлсөн нөгөө талдаа татвар төлөгчдийн оролцоо байсан гэдэгт санал нэгдэх байх.

Бид энэ хүрээнд уул уурхайн том ордыг гадны компанитай хамтарч ашигладаг гэсэн хэдхэн хүрээлэлд бодоод байна. Бид татвар төлөгчидрүү, баялаг бүтээгчрүү хандсан бодлогоо орхигдуулж болмооргүй. 2018 оны төсөв дээр 72 тэрбум төгрөг гэдэг бага биш шүү дээ гэтэл харамсалтай нь үгүй хийчихлээ. Нөгөө талд ямар арга хэмжээ авах юм бэ? ААН, Уул уурхайн компанийн төлөөлөл болчихсон та нар өөрсдөө мэдэж байгаа гэтэл энэ хүрээндээ эргэлдээд яваад байж боломгүй юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийх боломж байна уу?

Тойрогт хэрэгжүүлэх найман арга хэмжээ төлөвлөсөн, гэтэл үүний дөрвийг нь хассан. Гэтэл та бол худал ярина. Хасаад л хаясан байна лээ. Үүнд чухал зүйлүүд байсан. Цэнхэрмандал сумын тамгын газрын барилга багтсан байсан. Мөн Улаанбаатар хотод нийслэлрүү чиглэсэн ямар хөрөнгө оруулалт хийх вэ? нэмэгдүүлсэн зүйл байна уу? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн бодлогыг зөв явуулах, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дотоодын арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахыг болих зорилго тээж байна. Засгийн газар өөрөө алдагдалтай төсвийг санхүүжүүлэхийн тулд өндөр хүүтэй зээл аваад байхаар арилжааны банкууд, иргэд ААН-үүдэд өгдөг зээлүүдээ бууруулаад байдаг яагаад гэвэл Засгийн газрыг найдвартай зээлдэгч гэж үзээд байна. Иргэд, ААН-үүдрүү очих зээлийг нэмэгдүүлэх зээлийг нэмэгдүүлнэ. Зээл шүтээд хөрөнгө оруулалтыг умартахаар эдийн засаг нураад байна.

ШИНЭ МЭДЭЭ