Б.Бат-Эрдэнэ: Лиценз нэрээр баяжсан хүмүүс гүйцэтгэх засаглалд орж ажиллаж болохгүй
2017.11.02
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Лиценз нэрээр баяжсан хүмүүс гүйцэтгэх засаглалд орж ажиллаж болохгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЕВРОПЫН ОРНУУДАД ЛИЦЕНЗ БАЙТУГАЙ ХУВИЙН БИЗНЕСТЭЙ ХҮМҮҮС ПАРЛАМЕНТАД ОРЖ АЖИЛЛАХАД ИРГЭД НЬ ТААГҮЙ ХАНДДАГ

Олон улсын парламентын засаглалтай улс орнуудад байдаг жишгийг барих хэрэгтэй. Европын улс орнуудын парламентад аж ахуй бизнестэй холбоотой хүмүүс сонгогдоггүй юм билээ. Бизнесийн хүмүүс сонгогдох нь битгий хэл улстөрийн карераа дуусгасны дараа ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, аль нэг компанид зөвлөх, туслахаар оролцвол ард түмнээс асар их эсэргүүцэл ирдэг гэж сонссон.

Үүний дагуу би 2014 онд төвийн хэвлэлүүдээр нийтлэл тавьж байсан. Одоо бол нийгмийн хандлага бол энэ тал руугаа орж байна. Давын өмнө бүх бизнесмэн гэхээсээ илүү уул уурхайн, лиценз эзэмшдэг хүмүүсийг хойш нь суулгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүмүүс Үндсэн хуулийн 6.1 гэж ярьж байгаа газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэх заалтыг их ярьж байна. Энэ зарчмаас зөрөөд, лиценз нэрээр хичнээн зуун мянгаар нь зөвшөөрөл аваад дамалж зардаг. Эргэж ирээд хууль тогтоох байгууллагын гүйцэтгэх засаглалд ордог. Үүнийгээ нас, хүйс, өмч, хөрөнгөөр гадуурхаж болохгүй гэдэг үгээр хаацайлдаг. Үндсэн хуулиар хүний эрх чөлөөг баталгаажуулаад өгчихсөн ч гэсэн тусгай үүрэгтэй цэргийн байгууллага гэхэд л жагсаал цуглаан хийх, нам эвсэлд нэгдэхийг хассан байдаг. Тиймээс парламентадын гишүүн ёс зүйтэй байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ