МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.11.02
Улстөр

Б.Баттөмөр: Лицензийг хулгайлж биш хууль тогтоомжийн дагуу авдаг

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Б.БАТТӨМӨР: 27 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛ УЛС ХАМГИЙН МУУ БАЯЛГИЙН МЕНЕЖМЕНТ ХИЙСЭЭР ИРСЭН

Өнгөрсөн 12 долоо хоног хугацаанд олигтой ажил хийж чадсангүй. Хоорондоо л маргалдаж байна. Дэлхий ертөнц огт өөр тийш явж, хөгжилд хүрч байхад монголчууд бид бие биетэйгээ хэрэлдсээр байна.

Энэ засагт орж, монголын төрийн төвнхүүлэх чадвартай хүмүүсийн нэг нь Ч.Хүрэлбаатар гэдэгт хэн ч эргэлзэхгүй.  Яагаад энэ дотроос тасалж аваад, хориг тавиад байгаа юм бэ?

Энэ бол улстөр хийх биш монгол улсаа хорлож байгаа хэрэг. Ш.Раднаасэд гишүүний үгийг мушгиж байна. Монголын төрд гарсан, монголыг тоносон тонуулчидтай тооцоо хийе л гэсэн. Банк дээрэмдэж, банкуудыг алдагдалтай болгочихоод гадаадад гараад явсан хүмүүс байна. Хөгжлийн банкыг тоносон хүмүүс байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарсан аж ахуйн зөрчил бүрт хуулийн хариуцлагыг тооцох боломж байхгүй. Төрийн өндөр албан тушаалд ажилладаг, цөөхөн хэдэн хүмүүсийг ярьсан болохоос жирийн иргэдийг хамруулаагүй.

Гэв гэнэтхэн сэрсэн юм шиг лицензийг өнөөдөр ярьж эхэллээ. Лицензийг хулгайлж аваагүй. Монголын хууль тогтоомжийн дагуу авч байгаа. Энэ лицензүүд төрийн хяналтанд байдаг, мөнгөтэй, мэргэжлийн байгууллагуудад олгодог.

4500 лицензэд Ч.Хүрэлбаатар сайдад ямар хамаа байгаа юм бэ? 27 жилийн турш Монол Улс хамгийн муу баялгийн менежмент хийсээр ирсэн. Ажил хийж чадах хүмүүсээ дэмжих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ