2017.11.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-эрдэнэ: Эдийн засгийн бодит өсөлт энгийн иргэдэд биш эрх бүхий хэдэн хүмүүсийн компаниудад л наалддаг

Өнөөдөр /2017.11.03/ УИХ-ын чулуганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ӨРИЙГ ӨРӨӨР ДАРДАГ ГИНЖИН ХЭЛХЭЭ ХЭЗЭЭ ТАСРАХ ВЭ?

Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2018 онд 24 их наядаас эхлээд 2020 онд хүрэхэд 26,2 их наяд хүрэхээр байна. Өрийг өрөөр дардаг гинжин хэлэхээг хаана таслах вэ? Энэ бодлогыг гаргаж арага хэмжээ авах хэрэгтэй. Томорсоор байгаа дааж давахгүй хэмжээнд хүрэхээр байдал бий болно.

Өмнө нь ч тэр эдийн засгийн бодитой өсөлт  гарсан нь иргэдэд наалддаггүй. Эрх мэдэлтэй төр гэж нэрлэгддэг, эрх бүхий хэдэн хүмүүсийн компаниуд л завшаад өнгөрдөг байдлыг хэзээ арилгах вэ?

Тавантолгойн том ордыг ард түмэн хүртэх ёстой. Хамгийн зардал багатай, хамгийн том өрөм бүхий хувьцааг энд сууж байгаа, хувьцааг нь эзэмшдэг хүмүүс л авж байна.

Оюутолгойг 2008 оноос хойш эсэргүүцэж л байсан. 10 жил болоход юу ч өөрчлөгдсөнгүй. Уул уурхай дагасан эдийн засагтай орны хувьд ашигалттай холбоотой асуудлыг төр онцгой анхаарч хувийн хэвшлээр дамжуулбал нөхцөл байдал хүндэрнэ.

Улсын хэмжээнд 150 гаруй үйлдвэрлэл, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Жил болгон төсвийн танилцуулгыг харахаар хамгийн том алтны компаниуд хэдэн жилээр улсад төлөх татвараа өгөөгүй л явж байдаг.

Харин үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт баялаг бүтээж байгаа ААН-үүд ноогдох татвараа төлөөд явж байна. Гэтэл уул уурхайн үйлдвэрлэл доголдолтой хэвээр байна.

ШИНЭ МЭДЭЭ