Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн салбарын хуулийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй
2017.11.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн салбарын хуулийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй

Өнөөдөр /2017.11.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дагалдах хуулийн талаар асуулт асуулаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: 1997 ОНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИАР ГАДААДЫН БАЯЧУУД ХӨРӨНГӨЖСӨН

Дагаж орж байгаа хуулийн төслүүдээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулж асууя.

Ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг нэг мөр цогц байдлаар шийдвэрлэж, ил тод, нээлттэй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан гэж байна. Үүнийг харахаар цогц  байдлаар нь нэг мөр шийдэхээр оруулж ирээгүй байна гэж харж байна.

Нийгэмд уул уурхайтай холбоотой, ялангуяа лицентэй холбоотой зүйл их яригдаж байгаа. Суурь зарчмаар нь өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслийг үзэхээр дуудлага худалдаагаар олгохоор шийдэж байна. Энэ бол буруу. 

Өмнө нь баялгийн эзний хувиар 34 хувиа үнэ төлбөргүйгээр эзэмших хуулийн орчин байсаар байтал 1997 онд өөрчилсөн. Ингэснээр өөрсдийн 34 хувиа асар их үнээр худалдаж авах нөхцөл байдал өөрчилсөн.

1997 онд батлагдсан хуулийн гайгаар гадаадын баячуудад бүхэл бүтэн нэг аймгийн газар нутагтай тэмцэх хэмжээний олон зуун лицензийг алдаж байна. Авсан лицензээсээ эрх бүхий, шийдвэр гаргах түвшний улсуудад тарааж өгдөг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Ашигт малтмалын хуульд ажлын хэсэг гаргаад, нийгмийн зөвшилцлийн хүрээнд, олон улсын жишгийг авч шийдвэрлэх хэрэгтэй.

Ч.ХҮРЭЛБААТАР: АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ АСУУДАЛД ӨРСӨЛДӨӨН ОРУУЛАХ НЬ ЗӨВ

Ашигт малтмалтай холбоотой, ил тод бус байдал, кноп дарах замаар лиценз авдаг байдлыг зогсоох шаардлагатай. Их хэмжээний далд бизнес явагддаг. Компаний хувьцаа эзэмших тохиолдол болгон дээр татвар төлөх ёстой гэсэн зарчмаар ханадаж өөрчлөлтүүдийг оруулсан.

Сангийн яамнаас Ашигт малтмалын лицензтэй асуудалд өрсөлдөөн оруулж, шийдвэрлэх нь зөв гэж үзсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг л зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байна. Татвар төлдөг үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь шууд цуцлах хууль эрхзүйн орчныг бий болгох зэрэг лицензтэй холбоотой асуудлыг ил тод болгох өөрлчлөлтүүдийг оруулж ирж байгаа.

Д.СУМЪЯАБАЗАР: САЛБАРЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙГАА

Уул уурхайн салбар эдийн засгийн суурь болсон салбар. Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн асуудлыг шийдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Энэ салбарын хуулиудыг боловсруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уул уурхайн салбарт зөвхөн лиценз гэхээсээ илүүтэй хариуцлагатай, ил тод, нээлттэй байдлаар явах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Эдгээр хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулж, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно.

Б.БАТ-ЭРДЭНЭ: "ГУТАЙН ДАВАА"-НЫ ЛИЦЕНЗИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Манай нутгийн урт нэртэй хуулинд хамрагдаж байгаа “Гутайн даваа”-ны 3 лицензийн асуудлыг өмнө нь хэлж байсан. Нэгийг нь өмнөх Засгийн газар 7 сарын 4-нд цуцалсан. Одоо 2 лиценз байгаа. Эдгээрийг цуцлах ажил ямар шатанд явж байна?

Миний хэлсэн энэ лицензтэй газрууда Дархан цаазат гарарт багтаагүй үлдсэн.

Д.СУМЪЯАБАЗАР: ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛСАН ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВНА

Алт 2 хөтөлбөрийн хүрээнд өмнөх Засгийн газрын баталсан дүрмийг одоогийн Засгийн газар хэрэгжүүлээд явна. Гэхдээ хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, орон нутгийн хөгжилд анхаардаггүй, татвараас зайлсхийдэг нэгжүүдэд арга хэмжээ авч шаардлагагүй тохиолдолд лицензийг нь цуцална.

УУЛ УУРХАЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНБААТАР:

Энэ асуудалд ажлын хэсэг гараад ажилласан. Нэгдсэн дүгнэлтийг нь судлаад танд мэдээллье.

ШИНЭ МЭДЭЭ