МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.11.07
Гадаад харилцаа

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин-ыг хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдварт өвчин, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээ эх, хүүхдийн эрүүл мэнд,  уламжлалт анагаах ухаан  анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатай, ялангуяа эрүүл мэндийн салбарт 1991 оноос эхлэн хамтын ажиллагааны хэлэлцээр, төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж, Эрүүл мэндийн сайд нар харилцан айлчлал хийн, саналаа солилцсоор ирсэн гэдгийг дурдав. Тэрээр цааш хэлэхдээ, монгол улсын засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өглөө.

Элчин сайд ноён Син Хаймин 2 дахь удаагаа МУ-ын ЭМЯ дээр ирж байгаадаа талархалтай байна. Манай улсаас үзүүлж буй тусламж нь МУ-ын эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, ард иргэдэд бодитой хувь нэмэр болно гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ