МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд Масато Такаока эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжиж байна
2017.11.07
Гадаад харилцаа

Элчин сайд Масато Такаока эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжиж байна

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай гэдгийг цохон хэлээд ач холбогдол өндөртэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэв. 

Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна.

Мөн Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дууссанд талархаж буйгаа илэрхийллээ.

Элчин сайд Масато Такаока хэлэхдээ, Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажил ирэх  2018 оны 7 дугаар сард дуусна. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, түүнчлэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ