https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд
2017.11.20
Улстөр

УИХ-ын гишүүд Б.Хурцаас айдаг уу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес эрхэлдэг, УИХ-ын гишүүн Л.Болдыг хил дамнасан зэвсгийн наймаачин гэсэн мэдэгдлүүдээс үүдэж Б.Хурцаас эмээдэг үү? гэсэн асуултыг гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Би Б.Хурцаас айдаггүй. Яг хандлагыг харвал байж боломгүй зүйл юм. Барьцаалагдана гэдэг гээндээ ч гоондоо ч бий гэсэн үг. Би Хурцыг буруутгахдаа. Улсын чанартай нууцын зэрэглэлийг ам нээх ёсгүй, ёс зүй алга гэж ойлгож байна. Барьцаалж байна гэхээр мэдээж ил тод болгох талаас байх ёстой байх гэдэг талд байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Би Б.Хурц гэхээс илүү ямар нэг зүйлээс айхгүй байна. Улс орны нууц, хувь хүнтэй холбоотой асуудлууд дээр ёс зүйтэй байх, тодорхой байр сууриар илэрхийлэх нь буруу юм.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: УИХ хаалттай хуралдах шаардлагатай, энэ санал дээрээ байгаа. Аливаа нэг мэдээллээр далайлгаж болохгүй, ил тод ярих хэрэгтэй шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ