УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.11.20
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Эдийн засгийг сууриар нь өөрчилж байж зээлийн хүү бууна

Дэлхийн жишгээс хэт өндөр байгаа зээлийн хүүг манайхан тайлбарлахдаа төгрөгийн ханшийг долларын өсөлтөөс хамгаалахын тулд зохиомлоор өсгөж байгаа гэсэн дүгнэлт өгдөг.

Энэ нь эргээд эдийн засгаа хорлохоос хэтрэхгүй гэж тайлбарласаар өдийг хүрсэн. Үүнийг сууриар нь өөрчлөхөөс өөр замгүй гэлээ.

Зээлийн хүү өндөр байгаа нь  эдийн засагт ямар том чөдөр болж байгааг  бүгд мэддэг хэрнээ  шийдвэртэй алхам хийгээгүй л байна. Инфляци 4-5 хувь байгаа энэ үед 12 хувьтай байгаа бодлогын хүүг нэг оронтой тоонд буулгавал зээлийн хүү буурах боломж бүрдэснийг эдийн засагчид онцолж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүү бол яг одоогийн манай эдийн засгийн өнөөгийн төрх, өөрөөр хэлбэл манай санхүүгийн суурь өртөг ийм байна. Эдийн засгаа сууриар нь эмчилж байж аяндаа бууна.

Төсөв алдагдалтай хадгаламжийн хүү өндөр байгаа цагт зээлийн хүү хэзээ ч буухгүй

Бондоос шалтгаалж зээлийн хүүд нөлөөлж байгаа, Төв банк хуулиараа  засгийн газарт зээл өгөх нь хязгаарлагдмал ирэх онд 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж байгаа энэ нь төв банкнаас өгөх боломжгүй. Хуулиараа ч боломжгүй асуудал.

ШИНЭ МЭДЭЭ