МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд
2017.11.21
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн хүүний дээд хязгаарыг хуульчилна

Банкны тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-иар хэлэлцэх эсэхээс болж гишүүдийн талцал маргаан үүсээд байна.

Нэг хэсэг нь төв банканд хэт их эрх мэдэл олгох замаар арилжааны банкны асуудалд хөндлөнгөөс оролцох гэж байгаа гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь зээлийн хүүг бууруулахын тулд хүүгийн дээд хязгаарыг хуульчлахаас өөр аргагүй гэж тайлбарлаж байна. 

Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд зээлийн хүүний хүүлэгчдийн эсрэг хүүний дээд хязгаарыг хуульчилдаг туршлага байгааг тайлбарлаж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Маш өндөр хүүтэй хадгаламж банкууд татаж байгаа. Дундажаар 15-18% байгаа юм. Тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн байна. Гэтэл тэр мөнгө жилдээ 150-180 сая төгрөгийн хүүний ашиг олж байна. Үүнд хадгаламж эзэмшигчдийг буруутгаж байгаа юм биш зах зээлийн зарчмаараа эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр зээлийн хүү тогтоно гэж бүхэл бүтэн 27 жил явлаа. Гэтэл тогтсонгүй, банк нь баяжиж, хүүлэгч болж гүйцлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зээлийн хүүгийн хүүд орлого ашгаа өгөөд дампуурахад ч хүрж байна гэж иргэд бизнес эрхлэгчид хэлж байна. Үүнд төрийн зөв бодлого хэрэгтэй

ШИНЭ МЭДЭЭ