Б.Бат-Эрдэнэ минималист хэв маяг, зүй зохист хэрэглээнд уриалав
2017.11.27
Улстөр

Б.Бат-Эрдэнэ минималист хэв маяг, зүй зохист хэрэглээнд уриалав

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа оруулсан зурганы тайлбар дээрээ минамилист үзэл сэтгэлгээний талаар өөрийн бодлыг бичсэн нь олон мянган хүнээс эерэг хандалт авч байна. 

Тодруулбал, “Mini машин, tiny байшин. Minimalist үзэл сэтгэлгээ ба зүй зохист зөв хэрэглээг нийгэмд танигдсан хүмүүс урлаг соёл, спортынхон ,улс төрчид уриалж, үлгэрлэж манлайлах учиртай болов уу. Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж үрэгдэж хувь хүн өрх бүлээс эхлээд улс орноороо хуримтлал бий болгож чадахгүй асар их өрийн дарамтанд зүдэрч байна. Энэ бол монголчуудад төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болжээ.Хүн төрөлхтний 1000 жилийн хэрэглээг сүүлийн 50-хан жилд хэрэглээд дуусгасан тухай судалгааны дүн байна”гэжээ.

Twitter @bbat_erdene



ШИНЭ МЭДЭЭ