Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байна
Онцлох зочны цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан
2017.11.29
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байна

Монголын мэдээ сувгын Онцлох зочны цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо.

Нийслэлийн 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг өрнөж байгаатай холбогдуулан ярилцлага өрнөлөө.

 Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.  2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор   мянга гаруй иргэн санал өгсөн.  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг  нийслэлийн иргэд хүсчээ.

Үүнд,

  1. Гэр хороололын дахин төлөвлөлт
  2. Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  4. Авто зам барих, засварлах
  5. Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
  6. Нийтийн тээвэр
  7. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
  8. Үерийн хамгаалалтын барилга
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга
  10. Тоглоомын талбай
  11. Үерийн хамгаалалтын далан
  12. Ус түгээх байр
  13. Гэрэлтүүлэг, камержуулалтт
  14. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт
  15. Эмнэлэгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ

ШИНЭ МЭДЭЭ