МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.11.30
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Хуулиа уялдуулж, тодорхой болгох шаардлагатай байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлсэн юм.

Тэрээр: "Төвбанкны тухай хуультай холбогдуулаад зарчмын шинжтэй хэд хэдэн зүйлийг хөндөж хэлсэн боловч тодорхой хариулт өгөлгүй явчихлаа.

Төвбанкны хуулийн төслийн 10 дугаар зүйл өөрөө Үндсэн хуулийн 25 дугаар зүйлтэй тодорхой хэмжээнд зөрчилдөж байна.

Дагаж өргөн мэдүүлсэн хуулиудыг харлаа. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 20.8.4-г өөрчлөн найруулахаар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлаас мөнгөний бодлогын асуудал хасагдахаар байна. Энэ асуудал Байнгын хороо, УИХ-д хамааралгүй болно. Энэ өөрөө хууль тогтоох, төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэх Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ УИХ эдэлж чадахгүй болох нь. Энэ дагаж орж ирж байгаа хууль өөрөө хууль зөрчиж байна" гэлээ.

Монголбанк ямар дүрэм журам, актууд гаргах юм бэ гэдгийг хуульдаа тодорхой зааж өгмөөр байна. Энэ төслийг уншихаар олон төрлийн дүрэм журам гаргахаар харагдаж байна. Эдгээрээс харахад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ байна. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг Монголбанк өөрөө баталж байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ