2017.12.01
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: 10-тын системыг сэргээх саналыг ажил хэрэг болгох хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. 

Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: "10-ны зохион байгуулалтыг сэргээх боломж байгаа гэж хэлсэн. Үүн дээр тогтож хэлэлцэх хэрэгтэй. Хэдэн зуунаараа уламжлаад ирсэн 10-ны зохион байгуулалтыг анхаарч үзэх ёстой. Олон улсын менежментийн онолоор хичнээн сайн хүнтэй байгаад 10 хүнтэй л ажилладаг судалгаа байна. Гэтэл энэ зүй тогтлыг өвөг дээдэс хичнээн мянган жилийн өмнө хараад, өөрийнхөө орны онцлог, өргөн уудам газар нутаг, сийрэг хүн ам, нүүдлийн ахуй соёлтойгоо зохицуулж хэрэгжүүлж ирсэн. Энэ зөв уламжлалыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Сум иргэдээсээ холдсон байна. Энэ санааг ажил хэрэг болгох хэрэгтэй.

Төрийн албаны хууль, Сонгуулийн хууль зэрэг бусад хуулиудтайгаа уялдуулах хэрэгтэй" гэв.

ШИНЭ МЭДЭЭ