2017.12.11
Зам, Тээвэр
Архангай аймагт баруун бүсийн Авто тээврийн цогц хяналтын төвийн нээлт боллоо
Архангай аймгийн Авто тээврийн төвийн нээлт боллоо
Нийт 3000 м2 талбайтай, 2.3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар "Гурван тамир" ХХК гүйцэтгэжээ. Энэ төвөөр баруун аймгийн 12 автобус бүртгүүлэн түр зогсолт хийж байх юм байна.
Энэ нь Архангай аймагт тодорхой хэмжээгээр орлого орох бүрэн боломж гэж харж байгаа юм. Энэ төв ашиглалтанд орсноор хот хооронд шуудан үйлчилгээ, илгээмж тээвэрлэлт, Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна.