2017.12.11
Улстөр

Тransparency award 2017 шагналын эзэн тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 9-ны өдрийг “Олон улсын авлигын эсрэг” өдөр болгон өнгөрүүлдэг.

Энэ өдрийн хүрээнд "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас ил тод хариуцлагатай нийгмийн төлөөх үйлст хувь нэмрээ оруулж, авлигын эсрэг үйлсэд олон нийтийг манлайлан оролцож буй хувь хүн, байгууллагыг нэрлэж, шагнал гардуулдаг билээ.

Энэ жилийн "Transparency Award-2017" шагналыг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан хүртлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “1990 онд Ардчилсан нийгмийг бид сонгож авсан ч өнөөдөр тэр хүссэн хүлээсэн нийгмээ цогцлоож чадаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хүссэн хөгжилдөө хүрч чадаагүйн нэг шалтгаан нь авлиагал бөгөөд авлигыг устгаж чадахгүй бол бид хөгжиж чадахгүй гэдгийг ухамсарлаад байна. Бид эх орондоо хайрлая гэвэл авлигын эсрэг зогсох ёстой. Би авлигын эсрэг зогсож чаддаг хүнийг эх оронч хүн гэж тодорхойлно. Тиймээс залуучууд эх оронч үзэлтэй байхын тулд авлигын эсрэг байгаарай гэж хэлмээр байна” гэв.

ESA— Авлига буурахгүй байгаагийн цаад үндсийг ядуурал, ажилгүйдэлтэй шууд холбон тайлбарладаг. Энгийнээр хэлбэл өгөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр тарчих амьдралтнууд нь зүдэрч, шунал ихтэй хүмүүсийг нь улам таргалуулж байгаа гэнэ. Ямартай ч авлигын үүр уурхай монгол цэцэглэж, авлигын сүлжээ төрийн байгууллага, төрийн бус байгууллага гээд орж болох хаана юу байна түүнд орооцолджээ. Үүнийг залруулах буюу авлигагүй нийгмийг цогцлоход залуучуудын үүрэг, оролцоо шаардлагатай байна.

"Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр: “Одоо залуучуудын хөгжих явцад нь авлигал саад учруулаад байгаа юм. Залуучууд маань ирээдүйн улс орныг бүтээх учраас одооноос авлигын эсрэг сэтгэлтэй болчих юм бол ирээдүйн Монгол Улс авлигагүй улс болох юм. Ер нь одоогийн Монгол Улсын хямрал нь авлиглын хямрал юм. Хэт их авлигал нь эдийн засагтаа хэт их нөлөөлснөөр эдийн засагт нөлөөлсөн. Эдийн засаг нь хямраснаар улс төрөө хямраасан. Яг манай улс шиг нөхцөл байдалд орсон дэлхийн орнууд байгаа. Тухайлбал Швед, Швейцарь зэрэг улсууд ирээдүйг харж, авлигын эсрэг залуучуудыг нэгтгээж чадсанаараа одоогийн авлигагүй улсын тоонд багтаж байна” гэв.

ESA—Авлигын эсрэг нэгдэх нь хүн бүрийн сэтгэлгээний асуудал болсон урчаас хүүхэд залуучуудад нөлөөллийн үйл ажиллагаа явуулах нь нэгэнт авлига өгсөн, авсан хүмүүстэй тэмцэхээс илүү үр дүнтэй гэж олон улсад дүгнэдэг юм байна.

ШИНЭ МЭДЭЭ