2017.12.12
Орон нутгийн хөгжил
"Элэгний эмгэггүй Архангай" төслөөр 2053 хүн эмчилгээнд хамрагдлаа
УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн хүн амын вирүст хепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд 40-65 насны 21700 иргэний 81.3 хувь буюу 17594 хүнийг С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3449 иргэн буюу 19.5 хувь нь С вирустай болох нь батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар С вирус илэрсэн 1644 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулснаас 732 хүн эмчилгээгээ дуусгаж, 3 удаагийн шинжилгээнд орсон 112 хүн бүрэн эдгэрсэн гэж уулзалтын эхэнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа хэлэв.