Сайд Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын Элчин сайдтай уулзлаа.
2017.12.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Сайд Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын Элчин сайдтай уулзлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 12 дугаар сарын 12-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катерин Арнольдтой уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Катерин Арнольд УУХҮЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах ямар боломж буй талаар салбарын сайдын саналыг сонсохыг хүссэн юм.

Сайд Д.Сумъяабазар түүний хүсэлтэнд талархлаа илэрхийлээд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй  хэрэгтэй байгааг онцлон, салбарынхаа хүрээнд хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ товч танилцуулав.

Мөн Монголын Өмнөд бүсэд Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашид боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтэц зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд усны асуудал тулгамдаж буйг хэллээ.

Иймд говийн бүсийн гүний усыг ашиглах бус Монголын баруун болон зүүн талаас хоолойгоор ус татах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд ИБУИНВУ дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүссэн юм.

Хатагтай Катерин Арнольд эл хүсэлтийг дэмжиж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ. Түүнчлэн “Монголын гео мэдээллийн сан”-г бий болгоход төдийгүй  Лондонд “Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэв.  

ШИНЭ МЭДЭЭ