МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2017.12.14
Хууль, эрх зүй

Энэ удаагийн парламент 100 хувь дэмжиж байгаад талархаж байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Хууль санаачлагчийн хувьд  дэмжих,дэмжихгүйн тухай  асуудал хэлэх гэсэнгүй. Энэ хуулийн төсөл их зүйлийг үзэж бай, өнөөдөртөө золгосон. 2011 оноос хойш Цагаатгалын тухай хуулийн үйлчлэл зогссон.

Нэг бүтэн парламентын бүрэн эрхийн хугацаа, хоёр дахь парламентын бүрэн эрхийн хугацааны 50 хувьд энэ хуулийн төсөл яваагүй. УИХ-ын гурван гишүүн энэ хуулийн төслийг Засгийн газарт болон УИХ-ын даргад өргөн барьсан.Энэ удаагийн праламтентийн тэргүүн М.Энхболд дарга ямар ч саадгүй хүлээж авсан талархаж байна. 

Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдийн алдагдсан эрх, амссан зовлонг юугаар ч цайруулж чадахгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар сэтгэлийг нь дэвтээж, амьдрал ахуйд нь нэмэр болох  асуудалд

Энэ удаагийн парламент 100 хувь дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байна

ШИНЭ МЭДЭЭ