2017.12.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Улаанбаатар хотын ундны уснаас цианит, натри илэрсэн гэв үү?

Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт Үндэсний аюулгүй байдалд тулгараад байгаа асуудлуудаар УИХ-ын хаалттай чуулганд мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд ноцтой асуудлууд яригдсан тухай УИХ-ын зарим гишүүд хэлсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ:

2030 он гэхэд Улаанбаатар хотын агаар, ундны усны бохирдлын хэмжээ гамшгийн байдалд орно. Бэлчээрийн нутаг цөлжиж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй.

Бид одоогийн байдлаар яваад байвал 10-15 жилийн дараа засаж болохгүй хүнд нөхцөл байдалд орно.

УИХ-ын гишүүд зөвхөн өөрийн эрх ашигтай асуудлууд дээр л онцгой анхаарал хандуулж орж ирдэг. Бусад үед парламент 40 хүрэхгүй гишүүдтэй хуралдаж байна. 7 хоногийн зөвхөн Пүрэв гарагт парламент хуралддаг шүү дээ. Бие биенээ аргацааж, 4, 4 жилээр явсаар байтал үндэсний аюулгүй байдлын маш хүнд түвшинд хүрч байна. Үүнийг хаалттай хуралдаж, сүржигнээд байлгүй нээлттэй хуралдах ёстой. Олон нийт мэдэх ёстой. Алийн болгон ундны усны эх үүсвэр муутай, түүнийг нь МХЕГ хянаж чадахгүй, уснаас цианит, натри илэрч байгаа гэх мэдээллүүдийг ард түмнээсээ нууж явах вэ.

ШИНЭ МЭДЭЭ