Б.Бат-Эрдэнэ: Энэ байнгын хороонд үеийн үед ашиг сонирхлын зөрчилтэй дарга томилогдож ирлээ
2017.12.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Энэ байнгын хороонд үеийн үед ашиг сонирхлын зөрчилтэй дарга томилогдож ирлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Гарамжав гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байнгын хорооны  дарга нарын хувийн ашиг сонирхол, ёс зүйн асуудлыг хөндсөн юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Шинээр сонгогдсон гишүүн УИХ-ынгишүүний ёс зүй хариуцлагатай холбоотой зөв ойлголттой болох хэрэгтэй. Би 2004 оноос хойш УИХ-д сууж байна. 2012-2016 онд нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль гаргасан. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн, УИХ-д сонгогдох гэж байгаа хүн төрийн нэрээр бонд зээлээс авч болохгүй л учиртай юм л даа. Зээлийг хууль ёсны дагуу авсан байж болно, хэрэгжүүлж байгаа төсөл нь үр ашигтай байгаа байж болно. Гэхдээ л хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн болохгүй л. Би тийм л зарчим, бодлого барьдаг. Гэтэл  УИХ-ын гишүүн хүн “би зөь зээл авсан, зөв төсөл хэрэгжүүлж байгаа” гээд байхаар төрийн хүний ё зүй, УИХ-ын гишүүний үлгэрлэлманлайлал талаас таарахгүй байна”. Хоёрдугаарт, энэ байнгын хорооны даргаар үеийн үед сэтгэлгүй, уул уурхайтай хувийн ашиг сонирхолтой  холбоотой хүмүүс томилогдож ирлээ.

ШИНЭ МЭДЭЭ