МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.21
Эрчим хүч

Өндөр өртөгтэй эрчим хүч импортлохгүйгээр дотоодын нөөц бололцоогоороо хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэхэд яам хэрхэн ажиллаж байна вэ?

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Нэгдүгээрт,

Баруун бүсээс эрчим хүч импорлоод жилд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс гаргадаг.

Цаашдаа гадаадаас өндөр өртөгтэй цахилгаан импортлох маягаар улс орныхоо цахилгааны эрчим хүчний хэрэгцээг хангаад яваад байх уу, дотоодын нөөц бололцоогоороо хангаад цахилгааныхаа хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр эрчим хүчний яам ямар бодлого барьж байна вэ?

Дөргөний цахилгаан 33 төгрөг гэж байхад Хятадаас импортлож байгаа эрчим хүч 240 төгрөг, ийм их үнийн зөрүүтэй байна. Тэгэхээр дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр улс орноо хангах асуудал дээр ямар бодлого барьж байна вэ? гэж асуумаар байна.

Хоёрдугаарт,

ОХУ-ын Эрхүү, Галуут нуур зэрэг газруудад усан цахилгаан станцын их том нөөц байгаа, эрчим хүчний илүүдэл байгаа гэж байнга ярьдаг.

Тэгэхээр бид ОХУ--аас орж ирж байгаа эрчим хүчийг өдөр нь хэрэглэчихээд орой нь буцаагаад үнэгүй гаргачихдаг гэдэг асуудал байдаг. Энэ нөхцөл байдал дээр цаашид ямар арга хэмжээ авах юм бэ?

Эрчим хүчээ буцааж өгөхгүйгээр айл өрхүүдэд дулаан халаалт өгөх байдлаар дотооддоо шингээх боломж байгаа юу?

Гуравдугаарт,

Бид Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг их ярьж байгаа. Анх ОХУ--аас өөрөөс нь санал гарч энэ станцыг барих асуудал яригдаж байсан гэдэг.

Одоо хамтарсан эрдэмтдийн зөвлөл санал дүгнэлт гаргана гэж ярьж байгаа. Бидний харж байгаагаар Дөргөний усан цахилгаан станцыг анх барьж байхад Дөргөн нуур ширгэнээ, Тайширын усан цахилгаан станцыг барьж байхад Тайширын гол мөрөн байхгүй болноо гэж байсан гэтэл одоо ус нь нэмэгдчихсэн, маш бага өртөг, маш бага хүн хүчээр ажилладаг.

Байгаль орчинд усан цахилгаан станц хор нөлөөтэй юү энэ талаар хийсэн судалгаа байдаг уу, олон улсын байгууллагатай энэ тал дээр хамтарч ажиллах уу?

Хэрвээ усан цахилгаан станц баригдахгүй гэвэл ядаж усан сан байгуулах уу? гэдгийг сайдаас асуумаар байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Цаашдаа Баруун бүсийн эрчим хүчийг дотоодын нөөц бололцоогоор хангах тал дээр бид тодорхой арга хэмжээнүүдийг авахаар бид бодлого, зорилт тавин ажиллаж байна.

Тухайлбал Ховд гол бол Монгол руу урсдаг ийм гол учраас ямар нэгэн гадны хүндрэл нөлөөлөлгүйгээр усан цахилгаан станцыг байгуулах бүрэн боломжтой.

Баруун бүсэд хямд усан цахилгаан станц дээр түшиглэсэн ийм эх үүсвэрүүдийг бүрдүүлэх чиглэлд яам түлхүү ач холбогдол өгнө.

Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, консецоор зарим дулааны цахилгаан станцууд яригдаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ