Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр
2017.12.22
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг байх шаардлагагүй гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг байх шаардлагагүй гэж үзлээ. Уг нь, Та УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хуралдаан очих ёстой байсан ч очоогүй.Очиж оролцоогүй шалтгаан тань юу байв?

Миний хувьд бичгээр тайлбараа хүргүүлсэн. Учир нь мэтгэлцэх шаардлагагүй гэж үзсэн

Яагаад шаардлагагүй гэж үзсэн юм бэ? Тэнд та бүхний халдашгүй бүрэн эрхийн асуудлыг авч  хэлэлцсэн шүү дээ?

Товчхон хариулах нь зөв байх. Цаашид энэ асуудлыг явцууруулахгүйгээр шийдэх нь Монгол улсын парламентын ёсонд ардчилсан дархлаа нь юм. Үүнд зөрчилдөж байгаа учраас мэтгэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ийм үндэслэлээр өчигдөр очоогүй. Гэхдээ УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч очоогүй нь хуралдааныг явуулахад ямар нэгэн саад болохгүй.

Тийм ч боломжгүй хуулийн заалттай байдаг юм: Мэдээж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр. Үндсэндээ өнөөдөр Парламентын гишүүдэд халдашгүй бүрэн эрх гэж байхгүй болсон гэсэн үг.

Та хувь гишүүний талаасаа энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Дэлхийн аль ч улсад парламентын гишүүд нь тодорхой хэмжээнд хуулийн хамгаалалтад байдаг. Улмаар үг, үзэл бодлоо хэнээс ч айхгүй, хамааралгүйгээр хэлдэг.  Ингэж байж тагнуул, хууль хяналтынхан болон бусад нөлөөллөөс ангид байна гэж үздэг. Харамсалтай нь өнөөдөр манай гишүүд ёс зүйтэй бай чадахгүй байна.

Наад зах нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныхаа ирцийг бүрдүүлж чадахгүй сууж байна шүү дээ. Үндсэндээ олон нийт УИХ-ын гишүүнд халдашгүй байдал байх ёсгүй, байх нь буруу гэдэг ойлголттой болчихлоо. Гэхдээ энд нэг асуудал бий. Түүнийг нь хүмүүс их сайн анхаарахгүй байх шиг байна.

Ямар асуудал билээ?

Монгол улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл УИХ-ын халдашгүй байдал хуулиар хамгаална гээд заачихсан. Харин УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлд Үндсэн хуульд заасан гишүүний бүрэн эрхийн асуудлыг хуульчилж, зохицуулж өгсөн. Гэхдээ ганцхан заалт л байдаг биз дээ.

Тухайн УИХ-ынгишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь, өөрөөр хэлбэл хэргийн газартаа баригдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн бадаг.

Түүнийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаараа дахин сэргээж, хүчингүй болголоо. Анхнаасаа л маргаантай байсан асуудал л даа. Өөрөөр хэлбэл, 2012 оны 12 сарын 15-нд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх ганц заалтыг хүчингүй болгосон байдаг.

Харин тухайн үеийн парламент агуулгыг нь өөрчлөөд оруулж ирсэн. Түүнийг нь өчигдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас “агуулга нь давтагдаж байна” гэж үзлээ.

Одоо цаашид яана гэсэн үг вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос, эсвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Тэрхүү ажлын хэсэг нь Монгол улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хуулиар хамгаална гэдэгт юу, юу байнгын нь тодорхой болгож, дахин ярилцах эрх зүйн бүр дагаар бий болж байна. Үүнд их хариуцлагатай хандах ёстой. Маш чухал зүйлийг хөндөх ёстой гэж хувь гишүүнийхээ үүднээс бодож байна. Жишээ нь, УИХ-ын хаврын болон намрын чуулганы хуралдааныхаа 50 хувьд нь суугаагүй төрийн түшээг эргүүлэн татах боломжтой.

Заавал хэргийн газарт үйлдэл дээрээ нь баригдах биш прокурорын байгууллага санал ирүүлэх аваас УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг, хүний амь нас болон хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд шалгагдах эрх зүйн  орчин үүсч байна гэхэд болно. Яаралтай ажлын хэсэг гаргаж энэхүү хуулийг бөглөх ёстой.

Нэг талдаа УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгох алхам болж өгч байна. Зөвхөн нэг заалтыг биш 2-3 хариуцлагатай холбоотой заалтыг тусгаж өгөх шаардлагатай. Цаг нь болсон гэж үзэж байна. Хэрэв үүнийг хэтрүүлэх юм бол үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг гишүүдийн эрх нь айдсаар солигдох магадлалтай. Жишээлбэл сая нэг томилгооноос л харагдлаа. УИХ-ын гишүүд бүрэн эрхтэй атлаа томилгоог хаалттай горимоор хэлэлцэж байна шүү дээ. Бүрэн эрхийг нь хандаад ирэх юм бол иймэрхүү жишиг тогтох магадлал өндөр байна.

ШИНЭ МЭДЭЭ