МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Энх-Амгалан: Миний багадаа хонь хариулж, морь унаж явсан тэр нутаг одоо улаан түйрэн болсон

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтанд орсон байсан.

Гэсэн ч гишүүд энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь салбарын сайд хүндэтгэх шалтгаантай ирээгүй байгаа нөгөө талаасаа зөвхөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг дангаар оруулж ирэхээс илүү цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тиймээс салбарын яамтай хамтарсан бодлого орж ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Б.Энх-Амгалан: Миний багадаа хонь хариулж, морь унаж явсан тэр нутаг одоо улаан түйрэн болсон

Ц.Гарамжав гишүүний хэлсэн саналтай санал нэг байна. Уулын ажил гэдэг төвлөгөөтэй, эдийн засгийн тооцоотой, хөдөлмөр хамгааллын дүрэмтэй явдаг. Тэнд ажиллах хүн хүч, техник, хугацаа гээд бүгд нарийн төлөвлөгддөг. Үүний дараа хэдийн хэмжээний уул уурхайн баялаг олборлоод, үүнээс ямар ашиг олох уу? үр ашгаа нөхөх вэ гэдгийг тооцно. Маш нарийн ажил.

Гэтэл хүрз, жоотуу бариад олборлож байна гэдэг нь эх нутгаа устгаж байгаа асар том жишээ. Үүнийг би өөрийн нутаг дээр харсан. Миний багадаа хонь хариулж, морь унаж явсан тэр нутаг одоо улаан түйрэн болсон. Маш аймшигтай. Энэ зун би Увс аймагт очсон. Оргойн гол дээр маш аймагтай дүр зураг байна лээ.

Бид бичил уурхай нэрээр хүний эрүүл мэндийг  хохироож болохгүй. Ялангуяа уулын ашиглалтын нөхцөл хүндэрсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл хурцадсан газруудад ажиллаж байгаа иргэдэд бичил уур уурхай эрхлэх боломжийг олгож болохгүй.

Энэ чинь үхэл рүү нь явуулж байгаатай адил. Тиймээс үүний нарийн үзэж, өргөн хүрээнд авч үзэх ёстой. Үүнийг байгаль орчныг хамгаалахтай нь холбож үзэх ёстой. Үүнийг зөвхөн бичил уурхайн хэмжээнд авч үзэх боломжгүй, цогцоор нь үндэсний хэмжээнд авч үзэх хэрэгтэй.

Ажлын байр нэмэх нэрээр бусдын эрх ашгийг хөндөж болохгүй. Тиймээс үүний түр хойшлуулаач. Ажлын хэсэг гаргаад, өргөн хүрээнд оруулж ирээч.

Холбоотой мэдээ.

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

ШИНЭ МЭДЭЭ