2018.01.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

ТЭЦ5-ын асуудал бол "бүрхэг" болсон гэв

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг энэхүү тогтоолын төслийг боловсрууулан УИХ-д өргөн барьж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүүн Б.Саранчимэг өмнөх алдаа дээрээ дүгнэлт хийж, үүнээс хойш алдахгүй, шийдвэрээ биелүүлдэг байх шаардлагатай байгааг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Өнөөдөр УИХ түүхэн шийдвэр гаргах гэж байна. Өмнө нь энэ чиглэлээр хэд хэдэн шийдвэр гарч байсан юм байна лээ. Ажлын хэсэг эдгээр шийдвэрүүдийг хангалтгүй биелсэн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс энэ тогтоол маань бас хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт авахгүй байхаа гэж найдаж байна. Өнөөдрийн гарсан тогтоол дээр тулгуурлан хийх нарийн ажлууд гарах ёстой. Тиймээс бид хэрэгжилтэнд нь хяналт тавьж, шахаж ажиллах болно.

Агаарын бохирдолд бууруулах чиглэлээр 157 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 60 сая долларын хөрөнгө зарцуулаад байна гэж Засгийн газраас мэдээлэл өгч байгаа.

Ингэж хөрөнгө зарцуулаад байхад утаа буурахгүй байгаагын шалтгаан цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүн дээр дүн жиншилгээ хийсэн эсэхийг маш их асууж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.  Хэрэв дүн шинжилгээ хийсэн бол цаашид хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

Мөн ТЭЦ5-ийг хэзээ барих вэ?

Цаашид орон нутгийн төлөвлөлт дээр харъкяалагдах яамд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ? Өнөөдөр нийслэлийн агаарын бохирдлыг ярьж байгаа ч өчигдөр ч өнөөдөр ч Нийслэлийн удирдлага харагдахгүй байна. Энэ асуудлыг нийслэлтэй уялдаж ажиллах нь маш чухал.

БОАЖ сайд Н.Цэрэнбат хариуллаа.

"Нэг буруу ойлголтыг засах хэрэгтэй. Сүүлийн үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөв мөнгө жил бүр өсөж байсан гэж ярьж байна. Яг үнэндээ 2014 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт 3 дахин багассан. 2012, 2013, 2014 онд хамгийн оргил буюу 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл 2015 онд Цэвэр агаар сангийн хөрөнгө дээр асуудал гарангуут сангийн үйл ажиллагаа, хуулийг  зогсоосон. Сүүлийн гурван жилийн статистик судалгаагаар жилээс жилд хортой байдал нь бууж байгаа үзүүлэлт гарч байгаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариулав

Эрчим хүчний зүгээс хуримтлалтай халаагуурыг айл өрхүүдэд хангах ажлыг хийнэ. Эхний улиралд 20 мянган айл өрхийг хангана. 2018 онд 19 мянган өрхийг хангана. Ингэхээр Баянхошуу, Таван шар, Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй, 7 буудал, Дарь Эх гээд Улаанбаатар хотыг тойрчихсон байгаа энэ хэсгийн бүх айлууд 4кВт-ын хуримтлууртай халаагуур залгах боломж бүрднэ. Энэ боломжыг бүрдүүлэхийн тулд 200 мвт хүчин чадал шаардлагатай. Үүнийг 3 болон. 4 станцаа өргөтөе, шинэчгье гэж ярьсан. ТЭЦ-5 асуудал бол  үндсэндээ бүрхэг болсон

ШИНЭ МЭДЭЭ