МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төслийн хүрээнд 346 иргэн эдгэрчээ
2018.01.11
Орон нутгийн хөгжил

“Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төслийн хүрээнд 346 иргэн эдгэрчээ

Архангай /МОНЦАМЭ/. Хүн амын вируст гепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой "Элэгний эмгэггүй Архангай” төслийг Архангай аймагт эхлүүлсэн.

Өнөөдөр “Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нийт 4053 иргэн С вирустай гарч, эмнэлзүйн болон тоолох шинжилгээг хийжээ.
Ингэхэд 2179 иргэн элэгний С вирусийн идэвхжилтэй гарчээ. Үүнээс 2165 иргэнийг эмийн эмчилгээнд хамруулснаас 1523 хүний эмчилгээ дууссан байна. Эмийн эмчилгээ дууссан хүмүүсийг баталгаажуулах шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн /01.09/ байдлаар 346 хүний С вирус устаж бүрэн эдгэрсэн байна. Мөн төслийн хүрээнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ.

Эрдэнэбулган сумын иргэн Ц.Туяа:

-Би элэгний С вирусын халдваргүй болж эрүүл болсондоо маш их баяртай байгаа. Өнгөрсөн жил хоёрдугаар сараас эмээ ууж эхлээд хоёр сарын дараа давтан шинжилгээнд ороход вирус устсан байна гэсэн мэдээ авсан. Тэгэхээр энэ эмийн үйлчилгээ нь маш их үр дүнтэй юм байна. Надаас гадна олон ч хүний вирус устсан байна гэж сонссон. Элэгний эмгэггүй Архангай төслийг аймагтаа хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалтыг хийж чадсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхандаа маш их талархаж баярлаж байгаагаа илэрхийлье. Надаас гадна олон хүн энэ талархлын үгийг хэлэх байсан биз ээ.

Сэтгүүлч Б.Гэрэлт-Од

ШИНЭ МЭДЭЭ