2018.01.11
Эдийн засаг, Худалдаа
Төв банкны хараат бус байдлыг хангаж, хамтын удирдлагын зарчимд шилжүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 25-р суваг телевизийн "Тодруулга ярилцлага" буланд оролцож банкны салбарын хуулиудын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
-Төв банкны хуулинд тус банкны хараат бус байдлын статусыг өөрчлөх асуудал яригдаж байна. Энэ асуудалд гишүүд нилээн болгоомжтой хандаж байна. Ялангуяа Төв банкны удирдлагыг хаанаас, хэн, яаж томилох вэ гэдэг асуудал ч мөн маргаантай байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төв банкны хууль 1990 онд анх батлагдаж байсан. Манай эдийн засгийн суурь хуулиудын нэг юм. Мэдээж УИХ-аас томилогдсон Төв банкны гурван ерөнхийлөгч бодлогод оролцоно. Үлдсэн дөрвөн гишүүнийг хаанаас, хэнийг төлөөлж оруулах нь асуулт байна. Энэ асуудал дээр түрүүний миний ярьсан олон улсын стандарт, сонгодог зарчмаар бол цаанаа эдийн засгийн загваруудыг төлөөлж оролцох ёстой. Гэтэл манайд тийм институц одоогоор алга байна.