2018.01.12
Хууль, эрх зүй
Б.Дэлгэрсайхан: Агаарын бохирдол сан байгуулагдсанаар шийдэгдэхгүй
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан агаарын бохирдлыг бууруулахад алсыг харсан том зорилтыг цогцоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал хэллээ.
Шинэ сан байгуулаад хэдэн төргөтэй байх вэ? Юу хийх юм бэ? Энэ нь тодорхой баймаар байна. Ганц сан байгуулаад агаарын бохирдол шийдэгдэхгүй ээ. Дагуул хот, дэд бүтэц, газын хэрэглээг шийдэх гээд том зорилтыг, цогцоор нь оруулж ирээч.
Хөдөө орон нутгийг дэмжсэнээр төвлөрөл буурна.
Засгийн газар оруулж ирж байгаа хуулиндаа тав, арван жилийг харсан бодлого оруулж ирээч. Ажлын хэсэг өөрчилж оруулж ирэх боломж байна уу?