МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.12
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Утаагаар бизнес хийж болохгүй

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлын бууруулахад өмнөх алдаагаа давтаж зуух тарааж болохгүй гэж санууллаа.

Бүх хүмүүс утаагаар бизнес хийж байна. Үнэдээ 2012-2016 онд 147 тэрбум нь  зарцуулагдсан.175 мянган зуух тараасан.  Бүрээс, амбаар тараасан өнөөдөр үр дүн алга.

Төсвийн мөнгийг үрэн, таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож, хэвлэл мэдээллээр зарлах хэрэгтэй.

Ойрын хугацаандаа хийх ажлуудаа шаталсан байдлаар хийгээд явах шаардлага байна. Хуучин 100 мянган авто машины асуудлыг цэгцэлхэд захиргааны арга хэмжээ авах хэрэгтэй. Газын хэрэглээг нэмэгдүүлэх. Нийтийн тээврийн автобусны газаар явуулах  зэрэг ажлыг хийх хэрэгтэй.

Бид нар өмнөх алдаагаа давтаж зуух тарааж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ