МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2008.11.09
Гадаад харилцаа

Ж.Сүхбаатар: Гадаадад байгаа иргэддээ туслах сангийн хөрөнгийг нэмэх үү?

Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд жил бүр эх орондоо 300 гаруй сая ам. доллар гуйвуулдаг тооцоо бий. Ихэнхдээ хараар ажилладаг тэднийхээ эрх ашгийг төр хамгаалахаар болж сан байгуулсан юм байна. Хилийн чанадад буй иргэддээ туслах тэр сан¬гийн хөрөнгө 500 сая төгрөг байх бололтой. Энэ чинь бага хөрөнгө биш үү, төрийн албан хаагчдын тоо өсөх юм байна.

Тэндээс хэмнэлт гаргаад, харьд буй иргэддээ туслах сангийн хөрөнгийг нэмэгдүүлж болохгүй юү. Яам, агентлагийн барилга, байшинг томоруулаад байх шаардлага байхгүй. Захиргааны зардлыг бууруулахын тулд орон тоог хатуу барих хэрэгтэй. Ирэх онд төрийн албан хаагчдын тоо 300 гаруйгаар нэмэгдэх нь. Үр ашиггүй энэ тогтолцоог юу гэж үзэж байгаа вэ гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Сангийн сайдад тавьсан.

С.Баярцогт: -Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг нэмэгдүүлж болох байх. Захиргааны зардал бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байна. Төрийн өмчийн байранд зарцуулж байгаа хөрөнгө, төрийн байгууллагад ачаалагсдын цалин, түүнд зарцуулж байгаа зардлыг бодитой тооцох цаг болсон.

Хүн бүр эсвэл хэд гурвуулаа нэг өрөөнд суудаг тогтолцоог халж орчин үеийн оффисын зарчимд шилжвэл зардал бууруулах боломжтой. Тийм зохион байгуулалтад шилжих гэхээр яамдууд “амбицлаад” болдогүй учир УИХ-аас шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй байна. Орон тоог өсгөхгүй байх бодлого барьж байгаа. УИХ энэ талаар бодлого гаргаж өгөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ