МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.23
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ мартаж болохгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Гадаадын дипломат төлөөлөгчийн газартай холбоотой тэдэнд олгосон тусгай хэрэгцээний газартай холбоотой гаргасан шийдвэрүүдийн биелэлтийн талаар бид ярьдаг. ОХУ-ын Элчин сайд манай газар одоо болтол Элчин сайдын яамны нэр дээр байдаггүй гэж хэлж байна лээ. Хуучин Ленин клуб байсан тэр газрын асуудлыг бас ярьдаг.

Буриад улсын худалдааны төлөөлөгчийн газрын, газрын асуудал  хэдэн жил будлиантай байж байгаад сая шийдэгдэх шиг боллоо. Тэр нь бүрэн баталгаажсан уу?, үгүй юу? тодорхой бус байна. Бид Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Монгол улсын засгийн газар, нийслэлийн захирагч шийдвэр гаргасан бол энэ нь биелдэг шийдвэр байх хэрэгтэй.

Гадаад улсад байгаа манай газрын асуудал бас маргаантай байдаг юм байна лээ. Энэ асуудал дээр гадаад харилцааны яам анхаарч ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ