2018.02.01
Хууль, эрх зүй
Б.Жавхлан: Эдийн засаг сайжирлаа гээд тайвширч болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд санал хэлсэн юм.
Хувь хүний орлогын албан татварын асуудал маш тодорхой асуудал. Өмнөх Засгийн газар эдийн засгийн хүнд нөхцөлд Олон улсын валютын сантай гэрээ хийсэн.
Эдийн засаг сайжирч байгаа энэ үед гэрээ хэлэлцээрийн нөхцөлүүдийг сайжруулах нь үүрэг юм. Цаг хугацаа алдалгүй хувь хүний орлогын албан татварыг хуучин хэвээр нь болгох санал орж ирж байгаа нь сайн хэрэг.
Гэхдээ эдийн засаг сайжирч байна гээд тайвширч болохгүй.
Эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах хариуцлагатай үедээ явж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25