МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.02
Хууль, эрх зүй

Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд анхаарна

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэрийг тодруулж байна. Энэ төслийн хүрээнд авч байгаа зээлээс аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд нилээ хэсгийн зарцуулна.

Дотоод, гадаадын аялал жуулчлалын урсгалын 70 хувь Хөвсгөлийг чиглэдэг. Оргил ачааллын үед өдөрт 3-4 мянган авто машин, 10 мянга орчим жуулчид ирдэг.

Нуурын баруун эргийг дамнасан 40 км шороон зам байдаг. Үүгээр олон машин явахаар маш их шороо босож, далай бохирдож байна. Бас цэвэрлэх байгууламж хогны асуудал гээд шийдэх асуудлууд бий. Дөчийн даваанд 40 км зам тавигдана.

Аялал жуулчлалын урсгал дээр анхаарах хэрэгтэй. Цаашдаа 180 км газарт Хан, Хатгал хүртэл аялал жуулчлалыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Замын асуудлыг цааш нь тавьж болох уу?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Манай улсын эдийн засгийг солонгоруулж, эдийн засгийг өсгөхөд аялал жуулчлал чухал. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлоо дэлхий нийтэд таниулах шаардлагатай байгаа. Хөвсгөл, Чингис хааны цогцолбор хоёрын ажил нилээ явагдсан. Энд төсөл хөтөлбөр хэрэгжинэ.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга О.Содбилэг

Байнгын хорооны хурлаар Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах асуудал хэлэлцэгдэж шийдэгдсэн.

Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол,Л. Оюун-эрдэнэ зэрэг хэд хэдэн гишүүдийн зүгээс байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрт байнгын хорооноос тогтоол гаргаж, чиглэл өгье гэсэн санал гарсан.

Энэ асуудал зарчмын зөрөөтэй санал гэдгээр орох санал байсан ч дэгийн дагуу соёрхон батална, эсвэл буцаана гэсэн дэгтэй учраас  Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэр гаргасан.

ШИНЭ МЭДЭЭ