“НОГООН БЭРС ШАТРЫН КЛУБ”-г нээлээ
2018.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“НОГООН БЭРС ШАТРЫН КЛУБ”-г нээлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургууль дээр өөрийн нэрэмжит “НОГООН БЭРС ШАТРЫН КЛУБ”-ийг нээжээ.

Тэрбээр оюуны спорт болох шатрыг хүүхэд залуучуудад сургаж дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ерөнхий боловсролын сургуулиуд дээр шатрын клуб байгуулж өгдөг аж. Цаашид Баянзүрх дүүргийн хэд хэдэн сургуульд "Ногоон Бэрс" шатрын клубээ нээн ажиллуулах юм байна.

Тэрээр өнгөрсөн 12 дугаар сард мөн “Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээнийг БЗД-ийн хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулж байсан билээ.

 

ШИНЭ МЭДЭЭ