Тайваньд байгаа  иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ
2018.02.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Тайваньд байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ

Өнгөрсөн Мягмар болон Пүрэв гаригт Тайваньд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улс орны хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарлаад байна. Газар хөдлөлтийн улмаас Хуалин, Тайпей хотуудад эрчим хүч тасалдаж, хэд хэдэн томоохон барилга, дэлгүүр нурж, хурдан галт тэрэгний зам, гүүр, уулзварууд хаагджээ. 

Газар хөдлөлтийн голомт болох Хуалин хотод Монгол оюутнууд сурдаг Дунхуа, Цызи их сургуулиуд байдаг билээ. 

Болсон үйл явдалтай холбогдуулан тус хотод суугаа Монгол иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Гадаад харилцааны яамны сайтаар мэдээлсэн юм.

Харин тэнд сурч байгаа оюутнууд  тэдний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хангалтгүй ажиллаж байгаа тухай өөрсдийнхөө сошиал хуудас дээр мэдээлэл байршуулсан байна. 

Дунхва их сургуульд сурдаг Б.Амарзаяа хэлжээ. 

Хуалиан хотод сурдаг оюутнууд газар хөдлөхөд өөрсдийн зардлаар Тайпэй хотод очиж Монголын элчин сайдын газартаа түр байр хүсч хандахад яах гэж ирсэн юм гэх мэтээр хандан нэлээдгүй асуудал дагуулж хоноглох байр гаргажээ. Мөн Хуалиан хотын реактрийн бүсэд байрлаж буй Донхва их сургуулийн 30 гаран оюутнууд 02 сарын 09-ны өдрийн 08;55 галт тэргээр Тайпэй хотруу бөөнөөрөө явах замдаа элчин рүү холбогдоход Тайпэй дэх элчин сайдын яамныхан юү ч гэсэн ир гэж хээв нэг хэлж суугаа нь ямар учиртай юм.Солонгос улс гэхэд Хуалианд байсан бүх оюутнуудаа онгоцоор ирж аваад явсан байхад Монголын элчин сайдын яамныхан арга хэмжээ авах тал дээр маш хойрго ажиллаж буй талаар тэнд буй оюутнууд хэлж байгаа нь харамсалтай.

Энэ явдал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал

"Монголын элчин сайдын яамныхан арга хэмжээ авах тал дээр маш хойрго ажиллаж буй талаар тэнд буй оюутнууд хэлж байгаа нь харамсалтай. Бид чинь бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн биз дээ?" хэмээн байр суурь илэрхийлсэн юм.

Тиймээс тэрээр өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт "дээрх мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэн яаралтай холбогдох арга хэмжээ авч ажиллана уу" гэсэн санал хүргүүлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ