2018.03.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Тэмүүжин, Боорчи нарын анд барилцаж байсан газар Андлалын өргөө цогцолбор барина
"Монголын Нууц товчоо"-д тэмдэглэгдсэн Тэмүүжин, Боорчи нарын анд барилцсан газар буюу нөхөрлөлийн өлгийг Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор байгуулах гэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар хэрэгжиж байгаа энэ бүтээн байгуулалтын ажил ирэх 5-р сард эхэлнэ. Харин энэ удаад "Андлалын өргөө" барих цэгийг сүүлийн удаа тогтож, тэмдэгжүүлжээ.
Андлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэн 2019 оны Улсын Баяр Наадмаас өмнө ашиглалтад орох юм. Энэ цогцолборыг бий болгосноор зөвхөн Батнором сум, зөвхөн Хэнтий аймаг бус Монголын түүхэн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болж өргөжин, тэлж боломжтой гэж харж байгаа юм.
Батноров сумаас энэ жилийг Түүхэн аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаад байна. Энэ хүрээнд бодитоор хийгдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар Андлалын өргөө нэрлэгдэхээр болж байгаа юм.