2018.03.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулганд УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцож байна
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулган Нью-Йорк хотноо болж буй бөгөөд энэхүү чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы хүрээнд зохион байгуулсан "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендерийн тэгш байдлыг хангах, чадавхижуулахад тулгарч буй сорилтууд ба шийдэл, боломж" сэдэвт хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаар 2016 оны хоёрдугаар сард баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд жендерийн тэгш байдлыг дэмжиж, эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад чиглэсэн заалт оруулсан тухай тэмдэглэв.