Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг" боллоо
2018.04.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг" боллоо

Засгийн газрын тохируулагч агентлаг,Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, ШУТИС, Монголын хүнсчдийн холбоо, Undp mongolia нар хамтран “Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулав.

Хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжилд дунд хугацаанд тулгамдаж байгаа асуудлуудыг холбогдох бүх шатны төлөөллийн оролцоотойгоор тодорхойлох, шийдэл, зорилтуудыг нарийн аргачлалаар эрэмбэлэн тогтоох, энэ үндсэн дээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилготой тус хэлэлцүүлгийг зохион бачйгууллаа.

Нийт оролцогчид Мах, махан бүтээгдэхүүн, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Гурил, талх, гурилан бүтээгдэхүүн, Ус, ундаа, шүүс, Хүнсний ногоо, амттан, зөгийн бал, ургамлын тос, өндөг зэрэг үйлдвэрлэл болон Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн 6 багт хуваагдаж ажилласан юм.

Зохион байгуулагчдын зүгээс: Холбооны Удирдах зөвлөл, гишүүн аж ахуйн нэгжүүд, ахмад инженер, технологчид болон эрдэмтэн, судлаачид болон энэхүү хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч санал, онолоо чөлөөтэй илэрхийлж, басхүү Үндэсний хөгжлийн газар, Их хурлын тамгын газар, ШУТИС, МУИС, ХААИС, ШУ-ны академи зэрэг төрийн байгууллагын эрдэмтэн, зөвлөх нарын мэргэжлийн зөвлөмж, илтгэлийг хүлээн авч, мэдлэг, ур чадвараа ахиулж ажилласанд талархал дэвшүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ