2018.04.26
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Х.Нямбаатар: Гар утсыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна уу?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Цахим бодлоын асуудал өргөн хүрээтэй асуудал. Сошиал ертөнц хүний нэр хүндэд халдаж байна. Төрийн үйлчилгээг шуурхай болгоно гэсэн хэд хэдэн асуудалд анхаарч ярьж байна. Ажлын хэсгийнхээс тодруулахад: Цахим орчны аюулгүй байдлын хууль ямар шатандаа явж байна вэ? Хэм хэмжээнээс хэтэрсэн бусдыг уриалан дуудсан мэдээлэл сошиалд их явж байна. Тагнуулынхан шалгаж байна уу? Зөрчлийн хууль хэрэгжихгүй байна.Олон хүмүүс бухимдалтай байна. Сошиалыг шүүмжлэхээсээ өмнө соёлтой, хариуцлагатай хэрэглэж сурах хэрэгтэй байна. Гар утаснаас дураараа хүн дарамталж байна. Гар утсыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж  байна уу?

Ажлын хэсгийнхэн: Ерөнхий сайдын захирамжаар бодлогын зөвлөл байгуулагдсан. Манай агентлаг ажлын албаар ажиллаад явж байна. Бидний зүгээс төрийн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа, цахим орчинд нэвтрэх систем гэх мэт суурь систем дээр ажиллаж байна.

Энэ жил 129 үйлчилгээг цахим болгохоор бэлдэж байна.

Цахим орчин дахь бусдыг уриалан дуудсан мэдээлэл байгаа. Бид цаашдаа өөрийнх нь нэр нь дээр биш админ хаягийг устгаж өгч байгаа. Гар утасны дугаарыг тогтмол бүртгэлжүүлэх тал дээр  тагнуулын газартай хамтарч ажиллаж байгаа. Иргэд цахим орчинд ажиллах мэдлэг тааруу байгаагаас гэмт хэрэгт өртөж байгаа. Иргэдийг энэ талын мэдлэг боловсролтой болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Гэм хэргийн тоо өсөж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ