2018.04.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Л.Мөнхбаатар: Сумын удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай
Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Аймгийн засаг дарга нар сумдын сургууль, цэцэрлэгийн захирлыг томилж байгаа. Энэ бол зохимжгүй. Сумын удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай.Төсөв мөнгө, боловсон хүчний асуудлыг тухайн сум орон нутаг нь шийдээд явах ёстой гэж харж байгаа. Нийт сумын 51 хувь нь 3000 аас доош хүн амтай 30 орчим хувь нь 3000 аас дээш, 18 хувь нь 5000 аас дээш хүн амтай сум байгаа. Одоогийн байдлаар сум орон нутгийн төсөв хүнд, өмч хөрөнгө байхгүй. Ихэнх нь аймгийн харьяалалд байдаг. Тамгийн газрын ажилтан мэргэжилтэнүүд нь босоо удирдлагатай. Ийм тогтолцоотой аймаг сжмын удирдлага юу хийх вэ? Өргөн хүрээ, агуулгаар нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт цэвэрлэх байгууламж баригдана
2018.12.26
Төр бол хууль
2018.11.19
УИХ-ыг тараах талаар гишүүдийн байр суурь
2018.10.31
Макаод 12 монгол иргэн ял эдэлж байна
2018.10.23