2018.05.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг:Цөлжилтийн асуудалд анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Төслийн дэмжиж байна. Төсөлд гэр хорооллыг хөгжүүлэх талаар орсон байна. БЗД-т дахин төлөвлөлтөд орсон иргэд хохирсоор байгаа. Барилгын компаниуд орон сууцаа бариагүй дампуурсан. Үүнийг ганц нийслэл анхаарах биш, яам хамтрах хэрэгтэй. Манай улсад цөлжилт маш их бий. Энэ асуудал тусгагдаагүй байна.

ШИНЭ МЭДЭЭ