2018.05.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
СХД-ийн 26-р хорооны бүрэн дунд сургуультай болно
СХД-ийн 26-р хорооны бүрэн дунд сургуулийн барилга баригдахаар боллоо.
БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургуулийн барилга баригдахаар болсон.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон бусад албаны хүмүүс тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин Констракшн Инженеринг” ХХК -ны төлөөллийн хамт сургуулийн газартай урьдчилан танилцахад Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 24 иргэний газартай давхцсаны улмаас барилгын ажил эхлэх боломжгүй байсан юм.
Иргэд газраа чөлөөллөө
Харин Х. Нямбаатар гишүүн иргэдтэйгээ зөвшилцөж газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран эхлүүлүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургуулийн барилга баригдахаар боллоо
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31