“Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төслийг ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлаг дэмжиж байна
2018.05.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төслийг ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлаг дэмжиж байна

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ Чингис хааны төрсөн нутгийг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр санал, санаачлага гаргадаг гишүүдийн нэг. Тэрээр хэлэхдээ мянганы суут хүн Чингис хааны нэрийг бид олон зүйлд ашигладаг. Харин энэ цаг үед түүхэн удирдагчийнхаа талаар дэлхий нийтэд үнэн зөвөөр сурталчлан таниулахад жуулчдыг төрсөн нутаг руу нь татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон гэдгийг онцолдог.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийн цахим хуудаснаа: "Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төслийг ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт танилцуулж, хамтран ажиллах санал тавих боломж олдсон талаар мэдээлэл оруулжээ.

 ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт 

Тус хамтлагийн дэлхий дахиныг байлдан дагуулсан Чингис хаан дуу бичигдсэн түүхт 40 жил 2019 онд тохиож байгаа бөгөөд хамтлагийн ойгоо тохиолдуулан Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольфийн болон хөлбөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээрхамтранажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Алтан пянз нь гарч хит парадын жагсаалтыг тэргүүлсэн энэ хамтлагийнхан  20 гаруй улсад тус төслийг сурталчилж, маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Dschinghis Khan хамтлаг 2018 оны ОХУ-д болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулсныхаа дараахан Монгол улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.

Алдарт Dschinghis Khan дууны шүлэгт...

Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхина

Хү Ха Хү Ха

Манлайд нь цойлох Чингис хааныг бүгд дагана

Хү Ха Хү Ха

Элс шороонд морьдынх нь төвөргөөн тачигнаж

Энэ дэлхийн улс бүхэнд айдас, хүндэтгэл төрүүлсэн

Эрэлхэг тэднийг зогсоох хүч

Аянга цахилгаанд ч аадар бороонд ч үгүй

Чин Чин Чингис хаан

Чин Чин Чингис хаан хэмээн бичсэн байдаг.

Хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-д Монгол улсад Үндэсний их баяр наадмын үеэр хүрэлцэн ирэхийг хүссэн бөгөөд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгыг албан ёсоор гардуулж өглөө.

Хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-д Монгол улсад Үндэсний их баяр наадмын үеэр хүрэлцэн ирнэ

 "Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төсөл Азийн хөгжлийн банкнаас батлагдсан баярт мөчтэй давхцаж, Чингис хаан хамтлаг хамтран ажиллах болсон нь энэхүү төсөл зөвхөн Монгол улсын биш Дэлхийн хэмжээнд хэрэгжих боломжтойг харуулж, урам өглөө хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ