МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслөөс АН 5 хоногийн завсарлага авлаа
2018.05.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслөөс АН 5 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

2018 оны 5 сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан.Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.Түүнчлэн “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 5 сарын 23-ны өдөр хуулийн төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нв буюу 80 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмсэн байна.

Харин хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг оруулах шаардлагатай учраас АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 5 хоногийн завсарлага өгсний дагуу хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ