МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийг баталлаа
2018.05.25
Эдийн засаг, Худалдаа

2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийг баталлаа

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.


Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 24-ний өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлийг хийсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд гишүүд 300 тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээ нэмж тусгасан байгааг онцлоод энэ асуудлыг 2019 оны төсөвтэй хэрхэн уялдуулах талаар тодруулжээ. Үндсэн чиглэл бол бодлогын арга хэмжээг тусгадаг. Төсвийн хүрээний мэдэгдэл бол орлого, зарлагын ерөнхий төлвийг гаргадаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлээ үзэж байгаад 2019 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр нь нягталж үзнэ хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулсан байна.

Нэгдсэн чуулган дээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг эцэслэн батлах нь зүйтэй гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ