МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
2018.05.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.30) хуралдаанаар  Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн улсын бүртэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан юм.

Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үндсэн дээр улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил энэ удаагийн Байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байгаа, харин ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж бүртгэлийн бусад хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх учраас эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ