2018.05.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н. Учрал: Мал эмнэлгийн хүрээлэн БСШУСЯ-нй харьяанд байх ёстой

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Н. Учрал: 

Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулж байгааг дэмжиж байна. Гэхдээ мал эмнэлгийн хүрээлэнг энэ салбар уруу татна гэвэл болохгүй. Яамны дэргэдэх байгууллага болно. Хүрээлэн судалгааны ажлаа хийгээд явах хэрэгтэй. Одоо хүрээлэн дээр гарааны бизнес хийгээд ажил нь овоо сайн явж байгаа хэд хэдэн байгууллага бий.. Энэ салбар БСШУСЯ-ны харьяанд байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг: УИХ 12 сард хэд хэдэн хууль баталсан.Малынхаа эрүүл мэндэд хяналт тавьж байгаа. Ингэснээр дэлхийн жишигт хүрч, махаа гадагшаа гаргах боломж бүрдэнэ. Улс даяар 5 сарын 1 ээс эхэлж малаа эрүүлжүүлэх аян өрнөж байгаа. Босоо удирдлагатай болно.Хуулинд заасан дагуу явна.

ШИНЭ МЭДЭЭ